Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-09-14
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Эцэг эхээс: и-мэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн). Хүүхдээс: төрсөн жил, хүйс, нэр (заавал биш), дасгалын үр дүн (оноо, ахиц, идэвх). Бид зар сурталчилгааны зорилгоор мэдээлэл цуглуулдаггүй, гуравдагч этгээдэд зардаггүй.
2. Хүүхдийн мэдээллийн хамгаалалт
Хүүхдийн бүртгэлийг зөвхөн эцэг эх үүсгэж, удирдана. Бид хүүхдээс шууд хувийн мэдээлэл асуудаггүй, хүүхдэд зар харуулдаггүй, гадны tracking ашигладаггүй. Дасгалын үр дүнг зөвхөн тухайн хүүхдийн сургалтыг тохируулах, эцэг эхэд тайлагнахад ашиглана.
3. Төлбөрийн мэдээлэл
Картын дугаар, банкны мэдээллийг бид хадгалдаггүй — төлбөрийг QPay, олон улсын картын процессор (Lemon Squeezy г.м.) өөрсдийн аюулгүй орчиндоо боловсруулдаг.
4. Хадгалалт ба гуравдагч үйлчилгээ
Өгөгдөл нь найдвартай үүлэн дэд бүтцэд (Vercel, Redis) хадгалагдана. И-мэйл илгээхэд Resend, AI зөвлөгөөнд Anthropic, iOS аппын мэдэгдэлд Apple Push Notification service-ийг ашигладаг — эдгээрт зөвхөн ажиллагаанд шаардлагатай хамгийн бага мэдээлэл дамжина.
5. Cookie / localStorage
Нэвтрэлт хадгалах, дасгалын явцыг төхөөрөмж дээр түр хадгалахад cookie болон localStorage ашиглана. Сурталчилгааны cookie байхгүй.
6. Таны эрх
Та өөрийн болон хүүхдийнхээ мэдээллийг харах, засах, бүрэн устгуулахыг хүсэх эрхтэй. Бүртгэлээ «Тохиргоо → Бүртгэл устгах»-аас хүссэн үедээ шууд устгаж болно, эсвэл хүсэлтээ erkhemtunsh@gmail.com руу илгээхэд бид ажлын 7 хоногт багтаан биелүүлнэ.
7. Өөрчлөлт
Бодлогод орох томоохон өөрчлөлтийг сайтаар мэдэгдэнэ.